2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Хөлбөмбөгийн ДАШТ-1970

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 9 дахь удаагийн тэмцээн 1970 оны 5-р сарын 31-нээс 6-р сарын 21-нд Мексик улсын Гвадалахарахотын «Халиско»Леонийн  «Леон» буюу «Ноу Камп», Мехикогийн «Ацтека», Пуэбла-де-Сарагосагийн «Куаутемок»Толука-де-Лердогийн «Немесио Диес»цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болсон юм.

Энэ удаагийн ДАШТ нь анх удаа  CONCACAF буюу Төв болон Хойд Америкийн Хөл Бөмбөгийн Холбооны гишүүн орны нутаг дэвсгэрт болж, Европын ХБХ (UEFA), Өмнөд Америкийн ХБХ (CONMEBOL)-ны гишүүд зочилсон гэдгээрээ онцлогтой.

Багууд 4 хэсэгт хуваагдан тоглож хэсэг тус бүрээс 2 баг шигшээ тоглолтод шалгаран өрсөлдсөнөөс шигшээ тоглолтод Бразилийн баг  Италийн багийг 4:1-ийн харьцаатайгаар буулган авч гурав дахь удаагаа түрүүлэн Жюль Римьегийн цомыг үүрд хадгалах эрхтэй болсон билээ. Харамсалтай нь Бразиличууд 1983 онд уг цомыг хулгайд алдсан нь одоог хүртэл сураггүй байгаа юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.