10 дахь удаагийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1974 оны 6-р сарын 13-наас 7-р сарын 7-ны өдрүүдэд ХБНГУ-ын 9 хотод зохиогдсон билээ.
Жюль Римьегийн цомыг Бразиличуудад үүрд хадгалуулахаар өгсөн учраас Италийн барималч Сильвио Газзанигагийн загвараар хийлгэсэн дэлхийн аваргын шинэ цом эзнээ хүлээж байлаа.
Австрали,
БНАГУ,
Гаити болон
Заир(Конго) улсууд анх удаа дэлхийн аваргад хүч сорихоор ирсэн бол Англи, Испани, Франц, Португали, Бельги, Мексикийн хүчтэй багууд ДАШТ-нийг өнжсөн юм. ЗХУ-ын баг урьдчилсан шатны тоглолтод Августо Пеночетийн дэглэм ноёрхож байсан Чили улсад очиж тоглохоос татгалзсан тул Чилийн баг сул хожил авч дэлхийн аваргыг зорихоор болсон билээ.
Тус дэлхийн аваргын тэмцээний хэсгийн тоглолтыг хоёр шаттайгаар явуулсан нь шинэлэг шийдэл байлаа. Эхний шатанд 16 багийг 4 хэсэгт хувааж, хэсэг бүрт 1, 2-р байр эзэлсэн багуудыг дахин хоёр хэсэг болгоод 2-р шатны хэсгүүдээс
1974 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал: