- Европ тив (УЕФА): 9,5 эрх, үүнээс ХБНГУ (дэлхийн аварга 1974) шууд орсон, үлдсэн 8,5 эрхийн төлөө 31 орон өрсөлдөж 0,5 эрх авсан баг Өмнөд Америк (КОНМЕБОЛ)-ийн 0,5 эрх авсан багтай нэмэлт тоглолт хийж байж шигшээ тоглолтод оролцно.
- Өмнөд Америк (КОНМЕБОЛ): 3,5 эрх, 1 эрх эзэн орон Аргентин, үлдсэн 2,5 эрхийн төлөө 9 баг өрсөлдөж, 0,5 эрх авсан баг нь Европ тив (УЕФА)-ийн адил эрх авсан багтай тоглож байж бүрэн эрхтэй болно.
- Хойд ба Төв Америк ба Карибийн тэнгисийн орнууд (КОНКАКАФ) 1 эрхийн төлөө 17 орны баг хүч үзсэн.
- Африк (КАФ): 1 эрхийн төлөө 26 баг өрсөлдсөн.
- Ази (АФК) болон Далайн орнууд (ОФК): 1 эрх, 22 улсын баг өрсөлдсөн.
Энэ удаагийн ДАШТ-ний тоглолтыг өмнөх дэлхийн аваргын тэмцээний адилаар хэсгийн тоглолтыг хоёр шаттайгаар явуулсан билээ. Эхний шатанд 16 багийг 4 хэсэгт хувааж, хэсэг бүрт 1, 2-р байр эзэлсэн багуудыг дахин хоёр хэсэг болгоод 2-р шатны хэсгүүдээс
- 1-ээр гарсан багууд нь аваргын төлөө
- 2-оор гарсан багууд нь 3-р байрын төлөө өрсөлдсөн билээ.
Аваргын төлөөх тоглолтод талбайн эзэн Аргентины баг Голландын багийг 3:1-ээр буулган авснаар эртний мөрөөдлөө биелүүлж “
АЛТАН ДАГИНА” цомыг анх удаа гардсан юм.
Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний онцлох үйл явдлууд гэвэл:
- 1970 оны ДАШТ-нээс эхлэн “Адидас Телстар” бөмбөгөөр тоглож байсан бол энэ удаагийн ДАШТ-ний албан ёсны бөмбөгөөр “Адидас Танго”-г сонгосон юм.
- ДАШТ 1978-ийг талбайн бүх хэсэгт гайхамшигтай тоглолт үзүүлсэн Аргентины хөл бөмбөгчин Марио Кемпесийнх байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг.
- Мөн Франц-Унгарын тоглолт эхлэх болоход хоёр багийнхан адилхан өнгийн өмсгөлтэй байсан ба Францын баг «Атлетико Кимбейра» гэсэн өмсгөл олж өмсөх хүртэл тоглолтыг эхлүүлээгүй байдаг.
- Энэ удаагийн ДАШТ-нд үндсэн ба нэмэлт цагт багуудын оноо тэнцсэн нөхцөлд 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахаар шийдвэрлэсэн боловч 3-р байрын мөн аваргын төлөөх тоглолтуудад энэ заалтыг ашиглах шаардлага гараагүй юм.
1978 оны ДАШТ-ний мэргэн буучаар дээр дурдсан Аргентины хөл бөмбөгчин
Марио Кемпес 7 бөмбөг хийсэн амжилтаар шалгарчээ.
24news.mn