Хэдийгээр 17 дахь удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-нийг Япон ба БНСУ тус тусдаа зохион байгуулах саналаа өгөөд байсан ч ДХБХ (FIFA) 1996 оны 11-р сард 2002 оны хөл бөмбөгийн ДАШТ-нийг Япон болон БНСУ-ын хотуудад нэгэн зэрэг явуулахаар эцэслэн шийдвэрлэсэн билээ.
Ийнхүү энэ удаагийн ДАШТ түүхэнд анх удаагаа Ази тивд мөн хоёр орны хотуудад нэгэн зэрэг зохиогдсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тус ДАШТ нь 2002 оны 5-р сарын 31-нээс 6-р сарын 30-ны өдрүүдэд Япон улсын 10, БНСУ-ын 10, нийт 20 хотын 20 цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн юм.
Энэ удаагийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урьдын адилаар эзэн орны багууд (
Япон ба
БНСУ) мөн дэлхийн аварга
Францын багууд эрхээ эдлэн шууд орсон бол,
Словени,
БНХАУ,
Сенегал ба
Эквадорын шигшээ багууд анх удаагаа харин Австрали болон далайн орнуудын баг тэмцээнийг өнжсөн билээ. Тус ДАШТ-нд 32 орны баг найман хэсэгт хуваагдан, хэсэг тус бүрээс 2 баг хасагдах шатанд өрсөлдсөн юм.
Аваргын төлөө тоглолтод
Бразилийн шигшээ баг
Германы багийг 2:0-ийн харьцаатайгаар буулган авч түүхэнд анх удаа 5 дахь аваргын цомоо гардан авчээ.
2002 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал: