2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр учруулсан хохирлоо барагдуулахыг дахин шаардав
Польш улсын эрх баригч намын дарга Ярослав Качиньский дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш улсад учруулсан хохирлоо барагдуулахыг баасан гарагт Герман улсаас дахин шаардсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

“Сая сая хүмүүсийг хомроглон хөнөөж, эд материалын асар их хохирол учруулсан тус улсаас бид нөхөн олговор авах эрхтэй” гэж Ярослав Качиньский эмнэлэгт олон долоо хоног эмчлүүлсний дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.

Еврей нарын эсрэг нацистуудын үйлдсэн аймаглан устгах гэмт хэрэгт оролцсон польшуудыг шоронд хорих хууль тогтоомж үйлчилж байгаа нь Польш болон АНУ-ын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэж тэрбээр мэдэгдсэн байна. Уг хууль тогтоомжийг Израильтай олон сарын турш хийсэн яриа хэлэлцээний дүнд энэ долоо хоногт зөөлрүүлэхээр болсон аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.