2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Олон зуун дүрвэгч амиа алджээ

2018 онд Газрын дундад тэнгисээр дамжин 45808 дүрвэгч Европ тив рүү нэвтэрсэн бол 1405 хүн харамсалтайгаар амиа алдсан байна гэж Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан статистикийн тайланд мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

“Дүрвэгсдийн 36 орчим хувь нь Италид, 29 хувь нь Грек улсад шилжин ирсэн бол үлдсэн 34 хувь нь Испанид иржээ” гэж Олон улсын цагаачлалын байгууллагаас мэдээлжээ. Харин үлдсэн багахан хувь нь Кипр болон Мальта улсуудад суурьшсан байна.

Энэ оны эхний долоон сарын байдлаар, зөвхөн Газрын дундад тэнгист л гэхэд дээр дурдсан тооны хүмүүс амиа алдаад байгаа бөгөөд хамгийн сүүлд тус тэнгисийн төв хэсгийн Ливийн эргийн ойролцоо 218 хүн харамсалтайгаар амь үрэгдсэн юм.

Олон улсын цагаачлалын байгууллагын ерөнхий захирал Уильям Лейси Свинг энэ долоо хоногт Ливийн нийслэл Трополид очиж, ослоос амьд гарсан цагаачдын нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцах юм байна. “Манай байгууллага нь цагаач иргэдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсний хувьд хууль бус далайн тээврийг зогсооход ихээхэн хүчин чармайлт гаргах болно” гэж У.Л.Свинг тэмдэглэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.