2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Лорд арслан Хорватын багийг ялна гэж зөгнөжээ

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын ОХУ-Хорватын хооронд болох 1/4 шигшээ тоглолтод Сахалины амьтны хүрээлэнгийн Лорд арслан Хорватын шигшээ багийг хожино гэж зөгнөв. Лорд арслангаар зөнч амьтны үүргийг гүйцэтгүүлэх санааг Сахалины телевизийн сэтгүүлч Сергей Суханов гаргажээ.

Зөнч Ахилл муурны адилаар 9 настай Лорд арслангийн өмнө хоёр улсын далбааг хажууд нь байрлуулсан савтай мах тавьжээ. Арслан 2 дахь тавгийг буюу Хорватын далбааг байрлуулсан тавгийг сонгожээ. “Лорд арслангаар зөнч амьтны үүргийг гүйцэтгүүлэх эхний оролдлого амжилтгүй боллоо” хэмээн С.Суханов хэлсэн байна.
 
ОХУ-ын баг ¼ шигшээд Хорватын багтай энэ сарын 7-нд буюу маргааш Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд учраа таараад байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.