АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нарын Финландын Хельсинки хотод болох уулзалтад Цагаан ордны харилцаа холбооны асуудал хариуцсан албаны захирал Билл Шайн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг дагалдан явах аж. Энэ тухай “Politico” сонин мэдээлэв.
Түүнчлэн энэхүү уулзалтад Д.Трамп болон түүний гэргий Меланья Трамп нарыг дагалдан явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Цагаан ордны тамгын газрын дарга Жон Келли, ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон, улс төрийн асуудал эрхэлсэн зөвлөх Стивен Миллер, нийгмийн сүлжээний асуудал хариуцсан албаны захирал Дэн Скавино, Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс нар багтаж байгаа аж.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцааг хөгжүүлэх цаашдын асуудлууд хийгээд олон улсад тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байгаа юм.
24news.mn