2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
МҮБХ: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нараас допинг илэрсэн бөхчүүдийг нуун дарагдуулалгүй наадмын өмнө зарлахыг шаардлаа

МҮБХ-ноос дахин мэдэгдэл гаргаснаа Шадар сайд Ө.Энхтүвшинд хүргүүлжээ. Энэ удаад мэдэгдэлдээ “МҮБХ нь Монгол бөхчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн  нэгдсэн төрийн бус байгууллага юм. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Монгол бөхчүүдийг яс үндсээр нь ялгаварлан хувааж, хооронд нь талцуулан хагаралдуулж дундаас нь ашиг хонжоо олох, “Допингийн Эсрэг Төв” гэдэг нэртэй ТББ байгуулж ямар ч тусгай зөвшөөрөл, сонгон шалгаруулалтгүй Биеийн Тамир Спортын Газартай гэрээ байгуулж, бөхчүүдээс допингийн шинжилгээг ямар ч хөндлөнгийн хяналтгүй авч, хуурамч дүгнэлт гаргаж, бөхчүүдийн шинжилгээний хариуг  сольж, шинжилгээний хариуг мөнгө олох шантаажний хэрэгсэл болгож, дургүй бөхчүүдийнхээ нэр төрд халдаж, гүтгэдэг байдал хэрээс хэтэрлээ. Иймд МҮБХ нь дараах мэдэгдлийг гаргаж байна” гэжээ.

Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.