2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хамтарсан ажлын хэсэг байгуулахыг зөвшөөрсөнгүй
АНУ-тай хамтран Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг шийдвэрлэхэд нэгдмэл төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулахыг Умард Солонгос зөвшөөрсөнгүй. Энэ асуудлаархи хоёр улсын байр суурь зөрөлдөөнтэй байгаагийн улмаас Умард Солонгос ийнхүү зөвшөөрөөгүй байна гэж “Киодо” агентлаг мэдээлжээ.
 
Умард Солонгосын эрх баригчид хамтарсан ажлын хэсэг байгуулах алхмыг авч хэрэгжүүлэх хүсэлгүй байгаа нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд хоёр улс өөр өөр байр суурьтай байгааг илтгэх бөгөөд нэг талаас энэ үйл явцыг АНУ аль болох хурдан, бүрэн гүйцэд явуулахыг эрмэлзэж байгаа бол Умард Солонгос алхам алхмаар шат дараалсан байдлаар хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаатай нь холбоотой юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой хийсэн яриа хэлэлцээний үеэр баримталж байсан АНУ-ын засаг захиргааны байр суурьт гүнээ харамсаж байгаагаа Умард Солонгосын ГХЯ өмнө нь илэрхийлж байсан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.