2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Мөнгө угаасан хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Сальвадорын Ерөнхийлөгч асан Антонио Сака болон тус улсын хоёр сайд асан Хулио Ранк, Сесар Фунес нар төрийн өмчийг шамшигдуулж, 301 сая орчим ам.доллар завшсан, мөнгө угаасан хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ.  
 
Хэрэгтнүүд одоогоор эрх чөлөөг нь хасах хугацааг богиносгох алхмыг авна гэж найдаж байна. Тухайлбал, А.Сака 30 бус 10 жилийн ял авна гэж найдаж байгаа аж. Прокурорын газар 25 сая ам.долларыг төрд буцаан олгохыг А.Сакагаас шаарджээ.
 
А.Сака 2004-2009 онд Сальвадорыг удирдаж байсан бөгөөд тэрбээр энэ хэргээр 2016 оны 10 дугаар сард баривчлагдаж байсан юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.