Франц улс сураггүй алга болсон Малайзийн агаарын тээврийн “МН-370” нисэх онгоцонд юу тохиолдсоныг дахин мөрдөн шалгана.
Малайзийн албаны хүмүүс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эцсийн дүгнэлтээ гаргасан хэдий ч уг нисэх онгоцонд яг юу тохиолдсоныг тодорхойлж чадаагүй юм.
Францын мөрдөн байцаагч нар Их Британийн хиймэл дагуулын сүлжээний оператор “Inmarsat” компаниас мэдээлэл авах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Учир нь тус компани “МН-370” нисэх онгоцны Баруун Австралиас холгүй Энэтхэгийн далайн өмнөд хэсэг хүртэлх замыг хянаж байсан байна. Үүний зэрэгцээ зарим шинжээчид тус онгоц Баруун Австралиас холгүй Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэж таамаглажээ.
Бүх мэдээллийг тэр дундаа цэргийн радарын мэдээлэл зэргийг олон нийтэд ил тод болгож, Малайзын мөрдөн шалгах ажиллагааг бие даасан шинжээчдээр шалгуулж, хянуулахыг уг нисэх онгоцонд сууж явсан хүмүүсийн ар гэрийнхэн Малайзын Засгийн газраас шаардсан байна.
Зургадугаар сарын 30-нд гарсан Малайзийн мөрдөн шалгах ажиллагааны тухай тайлан ямар ч үр дүнгүй, тодорхой дүгнэлтгүй байсан нь нисэх онгоцонд сууж явсан хохирогчдын ар гэрийнхэн гэлтгүй олон улсын шүүмжлэлийг дагуулсан юм.
24news.mn