2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Сургууль дээр халдлага үйлдэхийг зааж байсан хүнийг баривчилжээ

АНУ-ын Нью-Мексико муж улсын оршин суугч Сираж ибн Ваххажийг хүүхдүүдийг дунд сургуулиудад халдлага үйлдэхэд бэлтгэж байсан хэрэгт буруутган баривчилжээ. Энэ тухай телевизийн “CBS” суваг мэдээлэв.
 
Өмнө нь цагдаа нар гар доорх материалаар барьсан бааз байрлаж байгааг олж илрүүлсэн бөгөөд тэнд 1-15 насны 11 хүүхэд байрлаж байсныг олсон байна.  Хожим нь тус баазын эзэн нь 39 настай этгээд Сираж ибн Ваххаж болохыг олж мэдсэн байна. Тэрбээр автомат винтов бууг хэрхэн ашиглахыг хүүхдүүдэд зааж байжээ.

“New York Daily News” сонины мэдээлснээр, Ибн Ваххаж цагдаа нарт ярихдаа“Колумбайн” болон “Сэнди Хук” зэрэг дунд сургуулиудад халдлага үйлдэхэд хүүхдүүдийг бэлтгэж байсан гэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.