Энэ долоо хоногт БНАСАУ-д баривчлагдсан Япон улсын иргэн цэргийн объектуудын дүрс бичлэг хийсэн гэсэн үндэслэлээр саатуулагдсан бололтой гэж ням гарагт Kyodo агентлаг мэдээлжээ.
Японы засгийн газар дахь эх сурвалжаа иш татан тус агентлагийн мэдээлснээр, 39 настай япон эр жуулчдын бүлгийн хамт Умард Солонгосын Нампхо боомт хотод аялж явсан байна. Тэрбээр тэнд цэргийн нэгэн объектын дүрс бичлэг хийж байгаад саатуулагдсан аж.
Япон улсын гадаад хэргийн яам саатуулагдсан иргэнээ суллаж авахын тулд боломжтой бүхнийг хийж байгаа юм байна.
24news.mn