2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Дамжин өнгөрөх ачаа тээврийн салбарт гамшиг нүүрлээд байна

Оростой таагүй харилцаатай байгаагийн улмаас Латвийн дамжин өнгөрөх ачаа тээврийн салбарт гамшиг нүүрлээд байна гэж тус улсын сеймийн депутатад “Зөвшилцөл” намаас нэр дэвшигч Алексей Медведев Facebookхуудсаараа дамжуулан мэдэгджээ.
 
“Тэнгисийн боомт нь орлогын гол эх сурвалж нь болдог Вентспилс хотод төрж, насаараа амьдарсан хүний хувьд манай улсын дамжин өнгөрөх ачаа тээврийн салбарт нүүрлээд байгаа сүйрлийн талаар дуугүй өнгөрч чадахгүй юм. Дамжин өнгөрөх ачааны урсгал эрс буурсан нь боомт хотуудын төдийгүй нийт улсын оршин суугчдын амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна” гэж тэрбээр тэмдэглэжээ.
 
Түүний хэлснээр, 2016 онд Латвийн далайн болон төмөр замын тээврийн салбараас улсад 700 сая еврогийн орлого орсон бол 2018 онд ихээхэн багасах хандлагатай байгаа ба цаашдаа улам муудах ажээ. Ийм нөхцөл байдал нь Латвийн эрх баригчдын гадаад бодлоготой шууд холбоотой гэдэгт Алексей Медведев итгэлтэй байгаа аж.
 
“Орос-Латвийн харилцаа хурцдаж байгаа нь улсын төсвийн орлогын нэг гол эх сурвалжийг устгаж байна. Сүүлийн хэдэн жилийн дотор ОХУ Балтийн тэнгис дээр хэд хэдэн шинэ боомт барьж байгуулсан ба Латвид орох ёстой байсан олон сая евро тэдгээр боомт руу цутгаж байгаа. Оросын ачаа Европт хүрэхдээ л хүрнэ гэдгийг бид ойлгох ёстой. Орос улс бараагаа Европт хүргэж зарахдаа л зарна. Ийм байдлаас Латвиас өөр хэн ч хохирохгүй. Буулт хийх замаар үүссэн нөхцөл байдлыг эерэгээр залруулах боломж одоо ч байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.