2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Венесуэль улс бензинийг зах зээлийнүнээр худалдан борлуулах зарчимд шилжинэ

“Венесуэль улс бензинийг зах зээлийн үнээр худалдан борлуулах зарчимд шилжиж байгаа хэдий ч шатлалтай өсөх татаасыг улсын зүгээс олгох шууд тогтолцоог хоёр жилийн дотор бүрдүүлнэ” гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро даваа гарагт тус улсын төрийн харьяа телевизийн сувгаар үг хэлэхдээ мэдэгджээ.
 
“Бензин болон газрын тосны бусад бүтээгдэхүүнийг хулгайгаар Колумбид гаргах хууль бус наймааг таслан зогсоох үүднээс эдгээр бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдах ёстой. Венесуэлийн бензинийг хөрш улсуудад хулгайгаар гаргаснаас манай улс 18 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээдэг” гэж Н.Мадуро хэлсэн байна.
 
Түүний тэмдэглэснээр, улсын зүгээс иргэддээ татаас олгож байхын тулд тээврийн хэрэгслүүдийг тооллого явуулж байгаа ажээ.
 
Венесуэль улс наймдугаар сарын 20-нд үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ нэрлэсэн үнийг өөрчилж, мөнгөн тэмдэгтээсээ таван тэгийг хасахаар төлөвлөж байгаа юм.
 
Сүүлийн жилүүдэд Венесуэльд нийгэм-эдийн засгийн хямрал нүүрлэж, үндэсний валютын ханш хэт унаж, эн тэргүүний хэрэгцээт бараа болон эмийн гачигдал үүсээд байгаа билээ. Ийм хүнд нөхцөл байдал нь ард иргэдийг эх орноосоо дайжихад хүргэж байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.