2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
11 настай сурагч сонгуулийн системийг гэмтээжээ

АНУ-д хакерчдын “DEF CON” бага хурлын хүрээнд явуулсан сонгуулийн системийн загвар цахим хуудсыг гэмтээх даалгаврыг 11 настай сурагч Эммет Брюэр амжилттай гүйцэтгэж чаджээ. Тэрбээр даалгаврыг 10 минутанд гүйцэтгэсэн байна.  

Э.Брюэр цахим хуудасны хамгаалалтыг хялбархан давж, Флорида муж улсын сонгуулийн дүнг өөрчилжээ. Түүнээс гадна 6-17 настай өөр 35 оролцогч энэхүү даалгаврыг гүйцэтгэж чадсан байна. Хүүхдүүд цахим хуудсыг богинохон хугацаанд хакердаад зогсохгүй сонгуульд ялагчийн нэр болон саналын тоог өөрчилж чадсан байна.

Энэхүү бага хурлын хүрээнд явуулсан даалгаврыг зохион байгуулагчид сонгуулийн системийн цахим хуудасны хамгаалалтын найдвартай байдлыг шалгах, асуудлыг олж ирүүлэхийг зорьжээ. Сонгуулийн жинхэнэ системийг гэмтээх нь харьцангуй хүнд болохыг зохион байгуулагчид цохон тэмдэглэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.