2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
24 сая доллартой тэнцэх биткоин луйвардсан хэрэгт Таиландын гурван банкийг шалгаж байна

Таиландын гурван банкийг 797 сая бат буюу 24 сая гаруй ам.доллараар үнэлэгдэх криптовалютын луйвар хийсэн хэрэгт сэжиглэн шалгаж байна.

Өнөөдөр Bangkok Post сонинд мэдээлснийг үзвэл, Siam Commercial Bank, Bangkok Bank, Kasikornbank гэсэн гурван банк их хэмжээний мөнгөний шилжүүлэг хийснээ эрх баригчдад мэдээлээгүй ажээ.

Сонинд бичсэнээр, бүх шилжүүлэг нь луйврын замаар олсон мөнгөтэй холбоотой аж. Банкны ажилтнууд 2 сая бат буюу 60 мянган ам.доллараас дээш хэмжээний мөнгийг шилжүүлэхдээ цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй учраас санхүүгийн байгууллагын дүрэм журмыг зөрчжээ. Иймээс цагдаагийн газар банкны ажилтнуудыг хэрэгт буруутган шалгах гэж байна.

Луйврын ийм сүлжээ энэ оны 1 дүгээр сард илчлэгджээ. Тухайн үед Финландын 22 настай иргэн Аарни Отава Саарима цагдаагийн газарт өргөдөл гаргасан байна. Тэрбээр Таиландын хэд хэдэн иргэнд биткоиноор мөнгө шилжүүлсэн бөгөөд таиландчууд уг мөнгийг өөр компаниуд болон "Dragon Coin" гэдэг казинод оруулна гэж амлажээ. Финланд залуу өөрийгөө гурван компанийн хувьцааг худалдаж авсан гэж үзэж байсан боловч ганц ч удаа ногдол ашиг аваагүй байна. Энэ хэрэгт холбогдуулан Таиландын цагдаа нар жүжигчин Чираписит Чаравичит-ыг баривчилжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.