2018-2022 онуудад дэлхийн хуурай газар болон далайн гадаргуун агаарын хэм ер бусын халуун байна гэж эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.
Дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр 2018 онд хэт халалт үүснэ гэж эрдэмтэд өмнө нь таамаглаж байсан нь биеллээ олоод байгаа билээ.
Эрдэмтэд "Магадлалын онолоос урган гарсан таамаг" нэртэй шинэ арга техникээр дамжуулан дэлхийн уур амьсгал гэх мэт тогтворгүй байдалтай үзэгдлүүдийн талаар оновчтой таамаг гаргахыг эрмэлзэж байна.
Нэг нөхцөл байдлаас шинэ нөхцөл байдалд хэрхэн шилжиж байгааг харуулсан өнгөрсөн үеийн өөрчлөлтүүдийн тухай мэдээллийг цуглуулах нь энэхүү арга техникийн үндэс юм. Ийм аргаар 1998-2013 оны дэлхийн дулаарлыг зөв тооцоолон гаргажээ.
Францын Брестийн их сургуулийн доктор Флориан Севеллек тэргүүтэй эрдэмтэд энэхүү судалгаандаа, “дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр 2018-2022 онуудад хэвийн үеийнхээс илүү халуун байна гэж таамаглажээ. Ингэснээр дэлхийн дулаарал урт хугацаанд үргэлжлэх хандлагатай болно. Үүний зэрэгцээ хэт халалтын улмаас далайн гадаргын агаарын хэм нэмэгдэж, улмаар далайн шуурга үүсгэх магадлал өндөр болно” гэж бичжээ.
24news.mn