Ираны асуудлаархи үйл ажиллагааны бүлэг байгуулж байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн пүрэв гарагт зарлажээ.
“Би Ираны асуудал эрхэлсэн үйл ажиллагааны бүлэг байгуулж байгаагаа зарлах болсондоо баяртай байна. Энэ бүлэг нь Төрийн Департаментын Ирантай холбоотой бүхий л үйл ажиллагааг хянах, зохицуулах, чиглүүлэх асуудлыг хариуцах болно” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд мэдэгджээ.
2015 онд байгуулсан Ираны хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж байгаагаа тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд 2015 оноос өмнө үйлчилж байсан Ираны эсрэг хориг арга хэмжээний зарим хэсгийг дахин авсан бөгөөд хориг арга хэмжээгээ өргөтгөхөөр төлөвлөөд байгаа юм.
24news.mn