2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
АНУ ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна

Оросын тагнуулын ажилтан Сергей Скрипалыг хордуулсан хэрэгт оролцсон гэх хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын эсрэг авах шинэ хориг арга хэмжээ энэ сарын 27-нд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Энэхүү хориг арга хэмжээний хүрээнд хос зориулалттай электрон төхөөрөмжүүд болон түүний бүрэлдэхүүн хэсэг зэрэг бүтээгдэхүүнийг ОХУ руу нийлүүлэхийг хориглох ажээ.

Үүнээс гадна ОХУ-ын агаарын тээврийн “Аэрофлот” компанийн АНУ руу хийж буй нислэгийг хориглох, дипломат харилцааг хязгаарлах, АНУ-аас Орос руу хийж буй экспортыг зогсоох хориг арга хэмжээ авна АНУ-ын Засгийн газар сүрдүүлсэн байна. Гэвч энэ хориг арга хэмжээг авах эсэх нь ОХУ-ын ирээдүйд хэрэгжүүлэх бодлогоос хамаарна гэж мэдэгджээ.

Харин ОХУ-ын хувьд Сергей Скрипалын хэрэгт холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдээд, Англи нотлох баримтгүй байгаагийн зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагааг ОХУ-тай хамтарч явуулаагүйг дурдсан байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.