2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Ногоон гэрэл астал ногоон буйдан дээр тухал

Цэцэрлэгт орох 2 настангуудыг сугалаагаар бүртгэсэнтэй холбоотой стресс дагуулсан постууд өнөөдөр сошиал сүлжээгээр давалгаалж байна.  Гэхдээ стресс бухимдалтай олон зүйлээс илүүтэй эерэг ганц зүйлийг энд онцолмоор санагдлаа.  

Төв шуудангийн урд талын явган зорчигчийн хэсэгт байрлуулсан ногоон буйдан, гэртээ байгаа мэт дулаан уур амьсгалтай хөшиг, абжур, телевизорыг уншигч та анзаарсан уу?

Төв шуудангийн урд талын явган зорчигчын гэрлэн дохионы гэрэл  хотын хамгийн удаж байж асдаг гэрэл. Урьд нь тэнд удаан зогсоод ногоон гэрэл асахыг хүлээдэг байсан хүмүүс өнөөдөр тэнд хөлөө амрааж, түр амсхийж, зарим нь зурагаа авахуулж байхтай таарлаа. Хүүхдээ дагуулсан ээж, таяг тулсан настан, жирэмсэн эмэгтэйчүүд гээд тэнд түрхэн зуур тухлах хүмүүсийг ажиглаад нэг зүйлийг эрхгүй бодлоо. Ийм л зүйл хотод маань үгүйлэгдэж байж. Иргэдээ бодсон, хүнээ хүндэлсэн бодлого үгүйлэгдэж байж.

Хүүхдээ дагуулаад гадуур явахад живхийг нь сольчих тухтай орчингүй тийм л нийслэлд бид амьдарч байна. Төр засгийн хэдэн сар жил амлаад, хэдэн саяаар нь төсөвлөж төлөвлөөд ч хийж чадахгүй зүйлсийг хувийн хэвшлийнхэн төвөггүй хийгээд байх юм. Асуудал юундаа байдаг юм бол? Хариултыг уншигч танд үлдээе. Юутай ч ийм орчин бүрдүүлж, хүмүүсийг тав тухтай байлгах гэсэн Юнителийнхэнд талархах хэрэгтэй байх.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.