2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Триполи хотод гал зогсоох дэглэм тогтоожээ

Засгийн газрын хүчин болон босогчид хооронд болсон мөргөлдөөнтэй холбогдуулан нийслэл Триполи хотод гал зогсоох дэглэм тогтоолоо гэж Ливийн Дотоод хэргийн сайд Абдулсалам Ашур мэдэгдэв.

Аюулаас хамгаалах алба Триполи хот дахь босогчдын байрлалуудад хяналтаа тогтоосны дараа гал зогсоох хэлэлцээр байгуулсан гэж тэрбээр Ливийн телевизэд ярилцлага өгөхдөө дурджээ.

Өнгөрсөн ням гарагт Ливийн өмнөд нутагт НҮБ-ын дэмжлэгтэй Засгийн газрын хүчин болон зэвсэгт босогчид хооронд мөргөлдөөн гарсны улмаас таван хүн амиа алдаж, 33 хүн шархадсан байна. Энэ мөргөлдөөн ямар шалтгааны улмаас гарсан нь тодорхойгүй байна.

2011 онд Ливийн удирдагч асан Муаммар Каддафиг төрийн эрхээс түлхэн унагаснаас хойш тус улсад хүчирхийлэл, эмх замбараагүй байдал газар авсан билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.