2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Ц.Цогзолмаа: МҮИС-ийн захирал Н.Мөнхбат МУИС-ын нэрийг "Үндэсний" гэж солиод бизнес хийж байна

Монголын хамгийн том их сургууль хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн Монголын Үндэсний их сургуулийг Н.Мөнхбат гэж хүн удирддаг аж. Энэхүү сургуулийг Монгол Улсын Их сургуулийн нэрийг жаахан өөрчлөөд л үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийг хууран мэхэлж байгаа үйлдэл хэмээн иргэд сошиалаар ихээхэн шүүмжилсэн. Харин энэ асуудалд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тайлбар өглөө.

Тэрбээр "н.Мөнхбат гэх захиралтай нэг сургууль бий. Үндэсний нэрийг барьж үйл ажиллагаа явуулсаар ирлээ. 1990 оны зах зээлийн шуурганаар хуулийн цоорхой ашиглан, МУИС-ийн нэрийг "Үндэсний" гэх тодотголоор солиод бизнес хийгээд явж байгаа нэг захирал бий. Хэд хэдэн удаа асуудал хөндөж, нэрийн асуудлаар нь шүүхэд хандсан ч хүчин мөхөсдсөн. Цаашид бид сургалтын чанар, хичээлийн хөтөлбөр, дээд боловсролын чанар, сургалтын агуулга хэр байгааг шалгаж, шаардлага тавьж ажиллана" гэлээ. 

Анх 1998 онд "Чандмань-Эрдэнэ" коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан тус сургууль нь 2002 онд Монголын Үндэсний коллеж , 2004 онд МҮДС болж, 2012 онд МҮИС болгон нэрээ өөрчилжээ. 

Б.Аз

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.