Увс аймгийн Өмнөговь сум болон Баян-Өлгий аймгийн хоорондох 110 КВт-ын агаарын шугамд засвар хийж байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс тус аймагт өглөөний 06:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл эрчим хүчийг түр хязгаарлалаа.
Засварын ажил гурван хоног үргэлжлэх бөгөөд цахилгаан есдүгээр сарын нэгний өдрөөс хэвийн болох аж.
Өмнө нь засвар хийх үед Өлгий хотын албан байгууллагуудыг Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станцын эрчим хүчээр тэжээдэг байсан юм. Харин шугамын засвар хийж байгаатай холбогдуулан энэ удаад тус цахилгаан станцаас эрчим хүч авах боломжгүй байгаа ажээ.
24news.mn