Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Киргиз улсад ажлын айлчлал хийнэ гэж Киргизид суугаа Узбекистаны элчин сайд Комил Рашидов мэдээллийн “Кабар” агентлагийн байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Узбекистаны төрийн тэргүүн ирэх сарын 3-нд болох Түрэг хэлтэй орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн зургадугаар уулзалтад оролцох юм байна. Мөн тэрбээр Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцох аж.
“Есдүгээр сарын 2-8-нд Бүгд Найрамдах Киргиз улсад болох Дэлхийн нүүдэлчдийн гуравдугаар наадамд Узбекистаны спортын сайд тэргүүтэй төлөөлөгчдийн баг оролцоно” гэж К.Рашидов тэмдэглэжээ. Хөрш орноос нийт 60 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирнэ хэмээн таамаглаж байгаа юм байна.
24news.mn