Цахим хуудсаар явуулсан судалгаагаар ЕХ-ны 10 хүн тутмын 8 нь цаг урагшлуулах арга хэмжээг зогсоох хүсэлтэй байна.
ЕХ-ны гишүүн бүх орон гуравдугаар сараас 10 дугаар сарын хооронд цагийг нэг цагаар урагшлуулах шийдвэр гаргажээ. Гэвч энэ арга хэмжээг авснаар эрчим хүч хэмнэлтийн үр ашиг хязгаарлагдмал, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж шүүмжилсэн байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард Финланд энэхүү арга хэмжээг цуцлах саналыг дэвшүүлж, Европын Парламентаар уг асуудлыг хэлэлцүүлэхийг уриалжээ.
Европын Комиссын явуулсан уг цахим судалгаанд ЕХ-ны гишүүн орнуудын 4.6 сая хүн оролцсон байна. Комисс судалгааны албан ёсны дүнг танилцуулаагүй хэдий ч Германы хэвлэлд мэдээлснээр, судалгаанд оролцсон хүмүүсийн 80 хувь нь цаг хөдөлгөх арга хэмжээг зогсоохыг дэмжсэн байна.
Үүний зэрэгцээ судалгаанд Германы 3 сая орчим иргэн оролцжээ.
24news.mn