"Монгол хүнд эрүүл хүнс" уриатай "Гацуурт" ХХК-ийн газар тариалан болон мал аж ахуйн олон төрлийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд монголчууд ихээхэн сайшаалтай хандсаар ирсэн билээ.
Тэгвэл "Гацуурт" ХХК-иас хэрэглэгчдийнхээ таашаалд бүрэн нийцэхүйц бас нэгэн ажлыг шинээр эхлүүлсэн нь өндөр ашиг шимт малын цөм сүргийг үржүүлэх зорилго бүхий "Үржил селекцийн төв" юм. Тодруулбал, тус төв нь манай орны эрүүл, өндөр ашиг шимт мал сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, малын үржлийн ажлыг орчин үеийн биетехнолгийн аргаар технолиогоор гүйцэтгэж улмаар мах сүүний чиглэлийн үүлдэрийн малыг үржүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаагаа эхлүүлээд буй нь энэ ажээ.
Тус төв нь 2018 оны долдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд дэлхийн томоохон биетехнологийн байгууллага болох Франц Улсын IMV Technology компанийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон юм байна. Уг тоног төхөөрөмж нь ашиглалтын нарийн зарчимтай бөгөөд тэр хэрээрээ чанартай, найдвартай гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Дашрамд дуулгахад, дэлхийн томоохон биетехнологийн байгууллага болох Франц Улсын IMV Technology компанийн ур чадвар, мэдлэг туршлага бүхий биетехнологичид хүрэлцэн ирж "Гацуурт" ХХК-ийн Үржил селекцийн төвийн тоног төхөөрөмжүүдийг угсарч, дадлагажуулах сургалтуудыг зохион байгуулжээ.
Тус төв нь цаашдаа үр үйлдвэрлэл, генийн сан, зохиомол хээлтүүлэг, өндөр ашиг шимт малын удмын сангийн бүртгэл, сургалт судалгаа зэрэг чиглэлүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулж Монголын мал аж ахуйн салбарын үржил селекцид томоохон шинэчлэлт хийх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр манай улс шиг мал аж ахуйн бизнесийг түлхүү үйлдвэрлэдэг оронд гадагшаа гаргах мал махын тоо хэмжээ, чанар төвшинг нэмэгдүүлэх таатай боломж нээгдэх юм. Уг үржлийн төв нь малын үржлийн чиглэлээр мэргэшсэн 10 гаруй мэргэжилтнүүд ажиллаж өдөрт 2000 гаруй тун үр үйлдвэрлэх, үржлийн бух байрлах зориулалтын хашаа саравчтай, жилд 6000 гаруй үнээнд зохиомол хээлтүүлгийн ажлыг гүйцэтгэх, жилд 200000 тун үйлдвэрлэж урт хугацаанд хадгалах болон Монгол оронд нутагшсан өндөр ашиг шимт 4 үүлдрийн үхэр сүрэгтэй зэрэг олон давуу талуудтай юм.
24news.mn