АНУ-ын “F-35” сөнөөгч онгоц Өмнөд Каролина муж улсад осолдож, тус улсын Агаарын цэргийн хүчин томоохон хэмжээний хохирол амслаа.
Ослын үеэр нисгэгч нисэх онгоцноос автомат шидэгчээр шидэгдэж, аюулгүй газардсан байна. Одоогийн байдлаар ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа ажээ.
“F-35” сөнөөгч онгоц нь ийм төрлийн зэвсэглэлдээ дэлхийд хамгийн том, хамгийн үнэтэйд тооцогддог юм. Уг зэвсэглэлийг дэлхий дахинд нийт 3000 ширхгийг худалдахаар төлөвлөсний зэрэгцээ энэ хөтөлбөр 30-40 жил үргэлжлэх тооцоотой байгаа билээ. Гэвч уг онгоцны үнэ болон байлдааны үр дүнтэй байдал зэргийг шүүмжлэх шүүмжлэгчид багагүй байгаа юм.
Осолдсон сөнөөгч онгоц нь одоо ашиглагдаж байгаа “F-35” загварын гурван өөр төрлийн сөнөөгч онгоцнуудын нэг бөгөөд 100 сая орчим долларын үнэтэй ажээ. Өнгөрсөн пүрэв гарагт АНУ “F-35B” сөнөөгч онгоцоор Афганистаны “Талибан” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгсөн нь тус онгоцны хувьд анхны ажиллагаа нь байсан юм.
24news.mn