АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нийт хөрөнгийн хэмжээ 3,1 тэрбум ам.доллар болж буурсан бөгөөд тэрбээр Америкийн хамгийн баян 400 хүний жагсаалтад 138 дугаарт оржээ. Энэ тухай “Forbes” сэтгүүлд бичсэн байна.
“Forbes” сэтгүүлд бичиж буйгаар, 2015 онд Трампын хөрөнгө 4,5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байв. Үүнээс харахад тэрбээр энэ хугацаанд нэг сая гаруй ам.доллараа алдсан байна. Америкийн хамгийн баян 400 хүний жагсаалтыг бүрэн эхээр нь удахгүй нийтлэх аж.
Трампын хөрөнгийн хэмжээ ийнхүү буурсан нь улс төрийн болон бизнес хүчин зүйлстэй холбоотой байна. Тухайлбал, хэвлэлүүд дэх Ерөнхийлөгчийн талаарх сөрөг мэдээллүүд юм. Үүнээс гадна, үл хөдлөх хөрөнгийн арилжаанд оруулдаг Трампын хөрөнгө оруулалт шахалтад оржээ.
24news.mn