2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Амар мужид нурсан гүүрийг сэргээн засахгүй

 ОХУ-ын Амар мужийн Свободный хотод мягмар гарагт нурсан гүүрийг сэргээн засахгүй бөгөөд авто тээврийн харилцааг өөр чиглэлээр явуулна гэж тус мужийн Зам тээвэр, барилгын сайд Александр Зеленин мэдээлжээ.

Бүс нутгийн эрх баригчдын урьдчилан тооцоолсноор шинэ гүүр тавихад 2 тэрбум рубль шаардлагатай гэж урьд нь мэдээлж байв.

Транс сибирийн төмөр замын хэсэгт Свободный хотын төвийг захын хэсэгтэй холбодог гүүр нурсан осол орон нутгийн цагаар 10 цаг 33 минутад гарчээ.

Гүүр нурах үед түүгээр явж байсан ачааны автомашины жолооч гэмтэж, ачааны галт тэргийн хоосон байсан хоёр хагас вагон эвдэрсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.