АНУ-ын Флорида муж улсын нэгэн худалдааны төвд үл таних этгээд гал нээсний улмаас 2 хүн бэртэж, 2 хүн амиа алджээ. Энэ тухай телевизийн “NBC News “ суваг мэдээлжээ.
Хэрэг 21:30 цагт болсон байна. Бэртэж гэмтсэн хүмүүс эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор тэдний биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Гэрчийн мэдээлж байгаагаар тэрбээр худалдааны төвийн зоогийн газарт сууж байхад нь гэмт этгээд нөхөр рүү нь гал нээсэн бөгөөд хүүг нь нэлээд хүнд шархдуулсан байна.
24news.mn