Эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхэд нь туслах зорилгоор Европын эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхэд АНУ-аас тэрбум доллар гаргах тухай хуулийн төслийг тус улсын Сенатын танхимд Бүгд Найрамдах намаас сонгогдсон Рон Жонсон, Ардчилсан намын гишүүн, сенатч Крис Мерфи нар лхагва гарагт танилцуулжээ. Энэ тухай “Блумберг” агентлаг мэдээлсэн байна.
Тус агентлагийн мэдээлснээр, Америкийн энэ санхүүжилт нь “Оросын нөлөөг сөрөн зогсоход” Европт туслах аж.
“Европын ихэнх орнууд Оросын эрчим хүчнээс хараат байдаг” гэж сенатч Крис Мерфи мэдэгдэлдээ онцлон дурдсан байна.
Түүний мэдэгдэж буйгаар, Америк холбоотнууддаа эрчим хүчний шинэ эх үүсвэр хайхад нь туслах нь Орос улсын Европт тогтоосон “хяналтыг үгүй хийх”, мөн “АНУ-д ажлын байр бий болгох” боломж олгоно.
24news.mn