2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Хүмүүнлэгийн ажилтнуудыг БНАСАУ-д зорчихыг АНУ хориглох болжээ
Америкийн хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнуудыг БНАСАУ-д зорчихыг АНУ-ын Төрийн Департамент хориглох болсон байна. Энэ тухай “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ.
Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, ийм шийдвэрийг Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах алхамыг АНУ-ын эрх баригчид БНАСАУ-аар хийлгэхийг оролдож байгаа энэ үед Пхеньянд нэмэлт шахалт үзүүлэх зорилгоор гаргасан байна.
Өнгөрсөн онд Америкийн эрх баригчид улсынхаа иргэдийг Умард Солонгост зорчихыг хориглосон бөгөөд энэ нь БНАСАУ-ын эрх баригчид америкчуудыг баривчлах эрсдэлтэй холбоотой байсан тухай “The Wall Street Journal” сонинд сануулан дурджээ. Гэхдээ уг хориг хүмүүнлэгийн ажиллагаа явуулах зорилгоор зорчиж буй хүмүүст хамааралгүй байсан юм.
Америкийн эрх баригчид хүмүүнлэгийн зорилгоор зорчих хүсэлтэй иргэдийн хүсэлтийг нэг бус удаа зөвшөөрсөн бөгөөд харин одоо байдал өөрчлөгдсөн гэж тус сонинд бичжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.