2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Тамхи таталтын түвшин буурсан үзүүлэлттэй гарчээ

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын 19 болон түүнээс дээш насны эрчүүдийн тамхи таталтын түвшин буурсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас пүрэв гарагт мэдээлэв.

Үүнийг улс даяар явуулж буй тамхины эсрэг кампанит ажлын үр дүн гэж үзэж байна. Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд тэмдэглэснээр, 2017 онд тус улсын эрчүүдийн тамхи таталтын түвшин ихээхэн буурсан бөгөөд үүний талаар дэлгэрэнгүй тайланг ирэх 11 дүгээр сард олон нийтэд танилцуулах ажээ.

Тамхи таталтын түвшин 2008 онд 47.8 хувь байсан бөгөөд уг үзүүлэлт аажмаар буурсаар 2015 онд 40.6 хувьд хүрсэн хэдий ч 2009 болон 2016 онд тус тус өссөн үзүүлэлт ажиглагдсан байна.

2015 оны нэгдүгээр сард Өмнөд Солонгос улс тамхины үнийг 80 хувиар буюу 2500 воноос /2.25 ам.доллар/ 4500 вон болгон өсгөж байсан нь хүмүүсийг тамхи татах зуршлаасаа салахад ихээхэн нөлөөлсөн гэж үздэг ажээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.