"Google" компанийн охин компани “YouTube” дэлхий дахинд боловсрол мэдлэгийг хуваалцах, суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой санаачилга гаргасан билээ.
Тэгвэл тус компани уг санаачилгаа өргөжүүлэхийн тулд боловсролд чиглэсэн контент болон контент гаргагчдад 20 сая долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.
“Манай цахим хуудсанд боловсрол олгох контентууд оруулагчдыг дэмжих зорилгоор “Learning Fund” санг байгуулж байгаа бөгөөд цахим хуудсанд хамгийн амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа “TED-Ed” зэрэг сувгуудад анхны хөрөнгө оруулалтыг хийсэн” гэж “YouTube” компани мэдэгджээ.
Үүний зэрэгцээ “YouTube” компани хувиараа контент хийгч, уламжлалт мэдээллийн эх сурвалжууд, боловсролын байгууллагуудад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
24news.mn