Хүйтэн дайнаас хойших НАТО-гийн хамгийн том цэргийн сургуулилт гэх “Trident Juncture 18”-д оролцохоор Швед, Финландыг зорьж явсан АНУ-ын цэргийн албан хаагчид өнгөрсөн долоо хоногт Исландаар дайран өнгөрчээ.
АНУ-ын цэргийн албан хаагчид амралтын өдрүүдээр Исландын нийслэл Рейкьявик хотын шар айргийг дуусгасан гэж “Iceland” сэтгүүлд мэдээлсэн байна.
“Sæta Svínið” ресторан, “The American Bar” клуб болон хотын төвийн үйлчилгээний газруудаар 7000 орчим тэнгисийн цэргийнхэн үйлчлүүлж, улмаар эдгээр газрын шар айраг бүгд дуусчээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд лхагва гарагаас ням гарагийн хооронд Исландын боомтод байрласан ажээ.
24news.mn