Умард Солонгосын эрх баригчидтай хийж буй яриа хэлэлцээг дэмжихийн тулд тус улсын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээнүүдийг цуцлахыг шаардсан тогтоолыг дэмжихийг Өмнөд Солонгосын Шударга ёсны намын тэргүүн Ли Жон Ми парламентад уриалжээ.
“Үндэсний хурал ийм тогтоолыг баталвал Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайванд хүрэх явцыг ихээхэн хурдасгана” гэж тэрбээр хэлсэн байна.
Сүүлийн долоо хоногуудад Умард Солонгос болон АНУ-ын байр суурь ноцтой зөрчилтэй байгаа нь тодорхой болсон юм. АНУ Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижрах хүртэл хориг арга хэмжээг хэвээр авч үлдэх сонирхолтой байгаа бол цөмийн зэвсгээс ангижрахад чиглэгдсэн алхам бүрийнхээ төлөө шагнуулах ёстой гэж Умард Солонгосын эрх баригчид үзэж байгаа юм.
24news.mn