Энэ сарын 16-нд Умард Солонгосын Кэсон хотод Өмнөд болон Умард Солонгосын эрх баригчид иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах асуудлаар яриа хэлэлцээ хийнэ гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдэгджээ.
"Талууд иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах талаар сонирхож буй асуудлуудыг хөндөж, аажмаар цаашид өсөн дэвших боломжтой салбаруудын асуудлыг хэлэлцэнэ гэж Өмнөд Солонгосын засгийн газар найдаж байна” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.
5 хүний бүрэлдэхүүнтэй Умард Солонгосын төлөөлөгчдийг тус улсын Иргэний агаарын тээврийн ерөнхий газрын дарга Ри Ён Ёо тэргүүлэх бол Өмнөд Солонгосын 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг тус улсын Газар, тээвэр ба дэд бүтцийн сайд Сон Мён Су тэргүүлэх аж.
24news.mn