Нью-Йорк хотын дарга асан, тэрбумтан Майкл Блумберг АНУ-д томоохонд тооцогдох судалгаа шинжилгээ, боловсролын байгууллагуудын нэг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуульд 1,8 тэрбум ам.доллар хандивлажээ. Энэхүү хандив нь санхүүгийн боломж багатай чадварлаг оюутнуудын их дээд сургуульд элсэн орох боломжийг өргөжүүлэх зорилготой юм гэж С.Блумберг “The New York Times” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн банйа.
“Заримыг нь эс тооцвол бүх л коллеж төгсөгчийн элсэн орох баримт бичгийг харахдаа төлбөрийн чадварт нь төвлөрдөг. Өндөр орлоготой айлын хүүхдүүдийг элсүүлэхийн тулд бага болон дундаж орлоготой өндөр амжилт үзүүлсэн хүүхдэд боломж олгохгүй байх тохиолдол олон” хэмээн тэрбээр хэлсэн байна. М.Блумберг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийг 1964 онд төгсөж байжээ.
24news.mn