Ням гарагт цагаачдын бас нэгэн цуваа Сальвадор улсаас АНУ-ыг чиглэн хөдөлжээ.
“Prensa Grafica” цахим хуудаст мэдээлснээр, энэ нь АНУ-ыг чиглэн Сальвадороос хөдөлсөн дөрөв дэх цуваа аж. Цуваанд 150 орчим хүн нэгдсэн бол 10 дугаар сарын эцсээс Америкийг зорьсон Сальвадорын нийт иргэдийн тоо 3000 давжээ. Тэд эхлээд Гватемал хүрснийхээ дараа Мексикийн нутгаар дамжин АНУ-д нэвтрэхээр төлөвлөсөн байна.
Одоогийн байдлаар АНУ-ыг зорьж буй Гондурасын цагаачдын хэд хэдэн цуваа Мексикийн нутгаар явж байна. Цагаачдын 2000 орчим нь Америктай хил залгаа оршдог Тихуана хотод хэдийнэ хүрсэн юм. АНУ-ын эрх баригчид хууль бус цагаачдыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, хилийнхээ аюулгүй байдлыг чангатгажээ.
24news.mn