БНХАУ ирэх он гэхэд сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгийн зах зээлээр дэлхийд тэргүүлнэ гэж АНУ-ын “AECOM” компани таамаглажээ.
2020 онд БНХАУ-ын сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгүүд гадаад, дотоодын нийт 230 сая гаруй жуулчин хүлээн авах төлөвтэй байна гэж тус компани тайландаа дурджээ.
БНХАУ-ын сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг зорих жуулчдын тоо өнгөрсөн 10 жилийн хугацаанд жил тутамд дунджаар 13 хувиар өсч, 2017 онд жуулчдын тоо 190 саяд хүрчээ. Энэ тоон үзүүлэлт ирэх жилүүдэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг “AECOM” компани тайландаа онцолсон байна.
Хятадын ард иргэдийн орлого эрчимтэй нэмэгдэж байгаагийн хэрээр чөлөөт цагаа өнгөрүүлэх үйл ажиллагаа дагаад нэмэгдэж байгаа нь жуулчдын тоо нэмэгдэх болсон бас нэгэн шалтгаан ажээ.
24news.mn