Өнгөрсөн сард Индонезийн Ява тэнгист осолдсон зорчигч тээврийн нисэх онгоцны ослын талаархи урьдчилсан тайланг тус улсын Тээврийн аюулгүй байдлын хорооноос гаргажээ.
10 дугаар сарын 29-ны өглөө Жакарта хотоос 189 хүнийг тээвэрлэн хөдөлсөн нисэх онгоц тун удалгүй Ява тэнгист осолдсоны улмаас онгоцны бүхээгт байсан бүх хүн амь насаа алдсан юм.
Урьдчилсан тайланд мэдээлснээр, өмнөх нислэгүүдийн үеэр уг нисэх онгоцонд техникийн асуудал гарч байсан аж. “737 Max” нисэх онгоц нь “Boeing” компанийн “737” загварын нисэх онгоцны шинэ хувилбар бөгөөд зах зээлд хамгийн хурдан хугацаанд худалдаалагдсан загвар юм.
Мэргэжилтнүүд нисэх онгоц хөөрснөөс эхлэн осолдох хүртэлх 11 минутын хугацаанд болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй судалсан боловч ослын шалтгааныг олж тогтооход хангалтгүй байжээ. Уг тайланд агаарын тээврийн “Lion Air” компанийг нисэх онгоцны аюулгүй байдлын түвшнийг сайтар шалгах хэрэгтэй байсныг онцлон тэмдэглэсэн байна.
24news.mn