Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар “Nissan”, “Mitsubishi Motors” болон “Renault” компанийн тогтвортой хамтын ажиллагааг хэвээр хадгалах талаар тохиролцов.
Аргентинд зохион байгуулж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон тэдний хоёр талын уулзалт 15 минут орчим үргэлжилсэн бөгөөд энэхүү уулзалтыг зохион байгуулах хүсэлтийг Францын тал тавьсан билээ.
Ш.Абэ хэлэхдээ, гурван компанийн хамтын ажиллагаа нь Япон-Францын аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэжээ.
Японы Ерөнхий сайдын хамт “Их 20”-ийн уулзалтад оролцож буй тус улсын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Котара Ногами “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоны баривчилгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
"Хууль сахиулах байгууллага нь биеэ даасан нэгж бөгөөд тэд мөрдөн шалгах ажиллагаагаа хүний эрхийн үндсэн зарчимд тулгуурлан явуулдаг" гэж К.Ногами хэлжээ.
24news.mn