2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Владимир Путин болон Си Жиньпин нар уулзав

“Их 20”-ийн дээд хэмжээний 13 дугаар уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр талт уулзалт хийв.

Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Хятад-ОХУ-ын харилцаа хурдацтай хөгжиж буйг онцлон тэмдэглээд, цаашид хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлэх болно гэж мэдэгджээ.

Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан олон арга хэмжээг хамтран зохион байгуулах болно гэж Си Жиньпин мэдэгдсэн байна. Мөн хоёр улс “Бүс ба зам” болон Евразын эдийн засгийн холбоо зэрэг санаачилгын хүрээнд худалдаа, санхүү, эдийн засаг, технологи болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно  гэж мэдэгдэв.

Хоёр талын өндөр түвшний төлөөлөгчдийн солилцоог хэвээр хадгалахад ихээхэн ач холбогдол өгч байгаа тухай В.Путин дурдаад, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаа нь худалдаа, аж үйлдвэр, өндөр технологи болон хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөжин тэлсээр буйг онцлон тэмдэглэсэн байна.

ОХУ цаашид БНХАУ-тай дэлхийн нийтэд энх тайван, аюулгүй байдлыг цогцлоох, нээлттэй эдийн засгийг бий болгоход чиглэсэн бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч нэмж хэлжээ.

Хоёр улсын удирдагчид мөн олон улс болон бүс нутгийн түвшинд тулгамдаж буй өнөөгийн асуудлуудын талаар санал бодлоо солилцсон байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.