2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Осирис-Рекс” төхөөрөмж “Бенну” бага гарагт хүрчээ

“Осирис-Рекс” сансрын хөлөг хүрэхийг зорьсон “Бенну” бага гарагт хүрч очсон тухай АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс /НАСА/ мэдээлэв.

2016 онд уг хөлгийг дэлхийгээс 120 сая километр зайд оршдог “Бенну” бага гарагийг судлах, түүнээс сорьц авах зорилгоор илгээж байсан юм. Уг бага гараг нь нарыг 14 сард нэг удаа тойрон эргэдэг ажээ.

“Осирис-Рекс” төхөөрөмжийн өмнө нь илгээсэн гэрэл зургаас үзэхэд, “Бенну” бага гараг нь хэлтгий шоо хэлбэртэй, чулуурхаг гадаргуутай, 500 метр урттай байжээ.

Уг төхөөрөмж нь 2020 оны долдугаар сар хүртэл 18 сарын турш “Бенну” бага гарагийн элс болон чулууны дээжийг цуглуулах бөгөөд 2023 онд эх дэлхийдээ буцаж ирэх юм.

“Бенну” гарагаас авчрах сорьцыг шинжлэхийг тэсэн ядан хүлээж байна гэж НАСА-гийн эрдэмтэд хэлжээ. Энэ оны эхээр Японы “Хаяабуса-2” тандалтын төхөөрөмж “Бенну” гарагаас хоёр дахин том хэмжээтэй “Рюгу” бага гарагт хүрч очсон юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.