"Эрдэнэс-Тавантолгой" Хувьцаат Компани иргэд, хувьцаа эзэмшигчиддээ хүрч ажиллах хүрээнд зохион байгуулж буй "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг"-ийн үйл ажиллагаа Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад 12 дугаар сарын 05-09 ний өдрүүдэд болох гэж байна.
Тус өдөрлөгийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн бүх байгууллагуудын үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой бөгөөд 1072 хувьцааны талаар болон хувьцааны данс нээх үйл ажиллагаа явагдана. Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Танд амжилт хүсье. Харилцах утас: 1800-1072 энгийн утасны тарифаар.
24news.mn