2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Башар Асад: Сири болон БНАСАУ-ын тэсвэр тэвчээр дэлхийн хүчний хуваарилалтыг өөрчлөх боломжтой
Өрнөдийн явуулж буй төслүүд бүтэлгүйтсэнээр дэлхий ертөнц дэх хүчний тэнцвэрт байдал өөрчлөгдөж болно гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мягмар гарагт БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хог нийслэл Дамаск хотноо хүлээн авч уулзахдаа мэдэгдэв. Энэ тухай Сирийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.
 
Сирийн Ерөнхийлөгчид бараалхахаас өмнө Ли Ён Хо тус улсын Гадаад хэргийн сайд Валид Муаллемтай уулзсан байна.
 
Сири болон БНАСАУ-д чухамдаа адил дарамт шахалт үзүүлж байна гэж Асад Умард Солонгосын сайд болон түүнийг дагалдан явж буй төлөөлөгчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна. “Үүний гол зорилго нь Өрнөдийн төслүүдийг эсэргүүцэж,
бие даан шийдвэр гаргадаг улсуудын хүчийг сулруулах юм” гэж Сирийн Ерөнхийлөгч цохон хэлжээ.
 
“Хараат бус орнуудад явуулж буй АНУ-ын түрэмгийлэл нь газарзүйн хувьд хил хязгаар үгүй юм. Өрнөдийн төслүүдийн ялагдал болоод Сири, Умард Солонгос зэрэг хараат бус улсуудын тэсвэр тэвчээр нь олон улсын тавцанг өөрчилж, хүчний
шинэ тэнцвэрийг бий болгох боломжтой” гэж Башар Асад мэдэгдсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.