АНУ-ын прокурорын газрын хүсэлтээр Канадын Ванкувер хотын нисэх онгоцны буудалд баривчлагдсан Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу сүүлийн жилүүдэд янз бүрийн нэртэй Хонконгийн гурван паспорт ашиглаж байжээ.
“Standard” сонины мэдээлснээр, Мэн Ваньжоу сүүлийн 11 жилийн хугацаанд нийт 7 паспорт ашиглаж байсны гурав нь Хонконг, дөрөв нь Хятад паспорт байжээ. Хонконгийн паспортоор тэрбээр 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарын хугацаанд АНУ болон Канад улс руу 33 удаа зорчсон байна.
Хонконгийн 3 дахь паспортоо авахаасаа өмнө тэрбээр хоёр дахь паспортоо хуулийн дагуу хүчингүй болгох ёстой байсан хэдий ч хүчинтэй хэвээр нь үлдээсэн байна.
24news.mn