УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
ШХАБ-д Энэтхэг, Пакистан улс нэгдэж, 2015 онд ШХАБ өөрийн стратегийн баримт бичгийг боловсруулснаас хойш энэ байгууллагын талаар нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байна. Тиймээс Гадаад харилцааны яам мэргэжлийн төвшинд нарийвчилсан судалгаа хийж байна. Нээлттэй судалгаа хийж, байр сууриа эцэслэн гаргана. Хуучин нэг л байр суурьтай байдаг байсан бол өнөөдөр тал талаас нь мэргэжлийн төвшинд судалж үзээд тодорхой байр сууриа гаргана. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллах тал дээр ажиллаж байна гэдэг өнцгөөс хандаж, ярилцсан. Манай улс ШХАБ-ын хүрээнд ажиглагч орны статустай. Манай улсын хувьд хамтын ажиллагаагаа шат шатандаа ахиулж байгаа. Уг байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байгаа. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй. Дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ.
Эх сурвалж: http://itoim.mn/article/vjZCH/13137
24news.mn